Нийслэлийн агаар цэвэр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-23 09:22:52
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 10 цэгээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9 цагийн байдлаар агаар цэвэр буюу чанарын индекс 21-41 байна. Харин Амгалан орчимд агаарын бохирдол хэвийн буюу 53 байгаа бол 1-р хороолол, Нисэх орчмоос чанарын мэдээ ирээгүй байна.  


Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг аж.

Холбоотой мэдээ