Луврын музейд Леонардо Да Винчигийн үзэсгэлэнг дэлгэнэ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-10-22 12:38:28

ПАРИС. /CNN/. Дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг Леонардо Да Винчигийн таалал төгссөний 500 жилийн ойд зориулан Францын нийслэл Парис хотын Луврын музейд түүний уран бүтээлүүдийг дэлгэсэн хамгийн том үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байна.


Дэлхийн музейнүүдийн дундаас хамгийн олон хүн үзэж сонирхдог Луврын музейн Леонардо Да Винчигийн цуглуулгад түүний 20 гаруй уран бүтээл байдаг бол удахгүй нээгдэх үзэсгэлэнд Итали, Герман, ОХУ, Их Британи, АНУ-ын институтүүдээс түр үзүүлэхээр авсан 120 гаруй бүтээлийг дэлгэх ажээ.


Уг үзэсгэлэн энэ сарын 24-нөөс эхлэн Луврын музейн Наполеоны танхимд дөрвөн сарын турш үргэлжлэх бөгөөд алдарт уран бүтээлчийн уран зургууд, гар бичмэлүүд, баримлуудыг өдөрт ойролцоогоор 7 мянган хүн үзэж сонирхоно хэмээн таамаглаж байна. 

Холбоотой мэдээ