Чингис хот Р. Чойномын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-22 14:00:17

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Хэрлэн сум буюу Чингис хотын гуравдугаар багт байрладаг цэцэрлэгт хүрээлэнг Төрийн соёрхолт яруу найрагч Ренчингийн Чойномын нэрэмжит болгох шийдвэрийг гаргалаа.

"Баян Эрдэс" ХХК-ийн баруун талд байрлах уг цэцэрлэгт хүрээлэнд "Хэрлэнгийн цэнхэр алс" ТББ-аас яруу найрагчийн уран бүтээлийг мөнхөлсөн гантиг чулуун хөшөөг байрлуулж байжээ.

Харин 2018 онд тус сумын Засаг даргын шийдвэрээр тохижилт гэрэлтүүлгийг хийж, 2019 онд яруу найрагчийн хөшөөг бүтээн байрлуулснаар хүүхэд залуучуудын ирэх дуртай газрын нэг болсон байна. Мөн тус цэцэрлэгт хүрээлэнд Хэнтий аймгийн төв номын сангаас ном солилцох цэгийг нээж ажиллуулсан нь шинэлэг үйл ажиллагаа болжээ.

Холбоотой мэдээ