"Шинэ хөдөө-Булган" төслөөс хүлэмж олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-19 23:45:31

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хэрэгжүүлж байгаа “Шинэ хөдөө-Булган” төслөөр хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд хүлэмж олгож байна.

Өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу нийт 101 хүлэмж олгох бөгөөд эхний ээлжинд Баяннуур, Гурванбулаг, Дашинчилэн сумынхан хүлэмжээ хүлээн авлаа. Аж ахуй эрхлэгчид нэг бүр нь 1,1 сая төгрөгийн үнэтэй хүлэмжийн үнийг жил бүр 290,0 мянган төгрөгийн эргэн төлөлттэйгээр дөрвөн жилийн хугацаанд төлөх юм. Нийлэг хальсан хүлэмж 32 хавтгай дөрвөлжин метр талбайтай, гадуураа нарны хэт халалтаас сэргийлэх, хамгаалах тортой, хавар, зун, намрын улиралд ашиглах боломжтойгоос гадна мананжуулах усны системтэй юм гэж аймгийн ерөнхий агрономич Б.Энхбаяр танилцууллаа.

Хүлэмж нийлүүлэх ажлыг худалдан авах ажиллагааны тендерт шалгарсан “Их булаг интернэшнл” ХХК хийжээ. 

Холбоотой мэдээ