Орон нутгийн сэтгүүлчид “Ачит Ихт” ХХК-тай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-10-19 23:18:45
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ “Ачит Ихт” ХХК Орхон аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлүүдийг хүлээн авч уулзан үйлдвэрийнхээ үйл ажиллагааг танилцууллаа.  

Тус үйлдвэр бороожуулан уусгах, уусган хандлалт, цахилгаан хими буюу электролиз гэсэн гурван дамжлагаар эцсийн бүтээгдэхүүнийг бий болгодог. Бүтээгдэхүүнээ Сингапур, Япон улс руу нийлүүлдэг хэмээн тус үйлдвэрийн ерөнхий технологич Ц.Галсүрэн онцоллоо. Нийт 200 орчим ажилтантайгаар үйлдвэрлэлээ явуулж байна.

“Ачит Ихт” ХХК өнгөрсөн таван жилд улс, орон нутгийн төсөвт 160 тэрбум, “Эрдэнэт” үйлдвэрийн овоолго ашиглалтын төлбөрт 10-аад тэрбум төгрөг төлсөн байна. Орон нутгийн 800 гаруй туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж 168 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. 

Холбоотой мэдээ