Энэ өдөр 507.102 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнөөдөр 10 дугаар сарын 17-нд I, II, III
ангиллын 26 ХК-ийн 77.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 507.102 ширхэг
хувьцаа арилжив. Энэ өдөр
7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5
компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Ремикон" (RMC +5.77%) болон
"Гермес центр" ХК (HRM +4.08%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мик
холдинг" (MIK -14.94%) болон "Шарын гол" ХК
(SHG -13.66%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.55 хувиар
буурч 18550.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2.426.321.292.498.63 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.