Дэлхийн хамгийн том шоронг хаана

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-18 14:53:13

НЬЮ-ЙОРК. /New York Times/. Дэлхийн хамгийн том засан хүмүүжүүлэх газарт тооцогддог Райкерс шоронг татан буулгах төлөвлөгөөг Нью-Йорк хотын зөвлөл сайшаан дэмжжээ.  


Арван мянган хоригдлын багтаамжтай уг хорих газрын цогцолбор нь  Ист-Риверт байрладаг аж. Райкерс хорих газрыг 2026 он гэхэд хаах 8.7 тэрбум ам.долларын өртөг бүхий төлөвлөгөөг хотын эрх баригчид баталжээ. Хотын эрх баригчид энэ том хорих газрын оронд 4 жижиг шорон барихаар төлөвлөж байгаа аж.


Дөрвөн шинэ шорон нь Бруклин, Квинс, Бронкс, Манхэттен дүүргүүдэд байрлах юм байна. Олон тооны зөрчил болон албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгтэй холбоотойгоор Райкерс шоронг хаахаар болжээ.

Холбоотой мэдээ