АНУ-ын мөсөн голууд 50 жилийн дараа устана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-15 10:20:06
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /CGTN/. АНУ-ын баруун нутгийн бүх мөсөн гол 50 орчим жилийн дараа хайлж алга болно гэж тус улсын Орегон муж улсын Портлэндийн их сургуулийн эрдэмтэн, мөсөн гол судлаач Эндрю Фонтейн мэдэгджээ.


Э.Фонтейний мэдээлснээр, АНУ-ын баруун нутагт 5000 орчим мөсөн гол байдаг бөгөөд тэд бүгд устаж, алга болох аж.


Вашингтон муж улсын Олимпын үндэсний паркийн мөсөн голууд татарч байгааг хиймэл дагуул болон агаараас авсан гэрэл зурагт үндэслэн Фонтейний багийнхан олж тогтоосон байна.


Холбоотой мэдээ