Сурагчид "Хустайн байгалийн цогцолборт" танилцах аялал хийжээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-10-14 14:46:23

Төв /МОНЦАМЭ/. 

Төв аймгийн музей “Эх нутгаараа аялцгаая” уриатай аяллыг жил бүр хүүхэд багачуудын дунд зохион явуулдаг ажээ. 

Энэ удаагийн аяллыг "Сэнтпоул" бага сургуультай хамтран “Хустайн байгалийн цогцолборт” газарт хийсэн байна.  

Аяллын зорилго төрөлх нутгийнх нь түүх соёлтой сурагчдыг танилцуулан, эх орноо танин мэдэх, өссөн нутгаараа бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэдэг аж.  

Тус аяллаар төрөлх нутгийнхаа түүх, соёл байгаль экологитой танилцангаа тахь, буга зэрэг амьтдыг дурангаар харж, баримтат кино үзжээ. Аялалд 2-5  дугаар ангийн хүүхдүүдийг хамруулжээ. 


Холбоотой мэдээ