100 сая жилийн өмнөх үед хамаарах үлэг гүрвэлийн мөр олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2019-10-10 14:28:43

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын өмнөд нутгийн Жэжян мужийн Ланьши хотоос 100 сая жилийн өмнөх үед хамаарах үлэг гүрвэлийн мөр олсон талаар тус улсын палеонтологичид мэдээлжээ.


Ланьши хотын нэгэн тосгоноос 22.7-82 сантиметр урт 20 гаруй мөр олдсон гэж Хятадын Газар зүйн шинжлэх ухааны их сургуулийн профессор Шин Лида мэдээлсэн байна. Судлаачид тэдгээр үлэг гүрвэлийг ойролцоогоор 3.8-14 метр өндөр байсан хэмээн таамаглаж байгаа гэнэ.


Шин Лида болон АНУ-ын Колорадо муж улсын их сургуулийн профессор Мартин Локли нарын ахлан явуулсан уг судалгааг “Historical Biology” сэтгүүлд нийтэлжээ. Палеонтологичид одоо ховор мөрнүүдийг сайтар хамгаалахаар орон нутгийн эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ