Японы Эзэн хааны парадад оролцох тээврийн хэрэгслийг танилцуулжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-10-07 14:54:06

ТОКИО. /Kyodo/. Энэ сарын эцсээр зохион байгуулах Японы Эзэн хааныг хаан ширээнд залах ёслолын үеэр Эзэн хаан Нарүхито болон түүний хатан Масако нарын сууж явах задгай дээвэртэй тээврийн хэрэгслийг танилцуулсан байна.


Өнгөрсөн есдүгээр сард Токио хот дахь Эзэн хааны ордонд хүргэсэн уг автомашиныг “Toyota” компанийн “Century” автомашины загварт үндэслэн бүтээсэн бөгөөд 5 метр гаруй урт, 2 метр орчим өргөн ажээ.


Энэхүү автомашиныг зах зээл дээрх бусад тээврийн хэрэгслүүдээс илүү гялалзсан өнгөтэй харагдуулахын тулд олон дахин будсан бөгөөд одоогоор бэлтгэл хийх зориулалтаар ашиглаж байгаа гэнэ. Уг тээврийн хэрэгслийг 10 дугаар сарын 22-нд анх удаа олон нийтийн өмнө харуулна. 


80 сая орчим иен буюу 750 мянган ам.долларын үнэтэй уг тээврийн хэрэгслийг парадын дараа Токио болон Киото хот дахь төрийн зочдын өргөөнд байрлуулахаар төлөвлөж байна гэж Эзэн хааны ордноос мэдээлжээ. 

Холбоотой мэдээ