Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-04-12 09:31:01

Аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 6. Ангараг гараг. Гөрөөсөн толгой одтой, 4 ногоон  мэнгэтэй хөх хулгана өдөр.

Өдрийн барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Холбоотой мэдээ