Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-28 19:06:59

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн суманд ажиллалаа.

Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд өглөө Жаргалтхаан, Мөрөн сумын нэгдсэн халаалт, цэвэр ус, цахилгааны шугам сүлжээний ажлын явц, мөн Мөрөн сумын сургуулийн барилгын өргөтгөлтэй танилцсан бол 12,00 цагт Эвт худалдааны төвд болсон Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сумын ногоочид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн өдөрлөгт оролцов.

Мөн үдийн хойно аймгийн спортын ордонд Хэрлэн сумын ахмадуудтай уулзаж, үргэлжлүүлээд Чингис хот доторх авто зам, Чингис-Бэрх чиглэлийн 20 км хатуу хучилттай авто-замын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа. 



Холбоотой мэдээ