Энэтхэгийн сар судлах төхөөрөмжийг “хүчтэй газардсан” гэж мэдээлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-09-27 14:31:11

ШИНЭ ДЕЛИ. /The Guardian/. Энэ сарын эхээр сарны гадаргуу дээр буухаас хэдхэн хормын өмнө холбоо тасарсан Энэтхэгийн сар судлах төхөөрөмж “хүчтэй газардсан” гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ мэдээлжээ.


NASA”-гийн сансрын хөлгөөс авсан гэрэл зургуудад “Chandrayaan-2” төхөөрөмжийн “Vikram” газардагчийн буухаар төлөвлөж байсан газрыг харуулсан боловч уг зургуудыг гэрэл хязгаарлагдмал үед авсан тул төхөөрөмжийн нарийн байршлыг хараахан тогтоогоогүй байгаа ажээ.


Сарны гадаргуу дээр бууж, түүхэн даалгавар гүйцэтгэхээр төлөвлөж байсан “Vikram” есдүгээр сарын 7-нд сарны Өмнөд туйл дээр газардахыг оролдсон бөгөөд сарны гадаргуугаас 2.1 орчим километр зайд амжилттай ойртож чадсан гэж Энэтхэгийн Сансар судлалын газраас мэдээлсэн байна.


“Chandrayaan-2” даалгавраа амжилттай биелүүлсэн тохиолдолд Энэтхэг нь АНУ, ОХУ, БНХАУ-ын дараа дэлхийн дагуул дээр төхөөрөмжөө амжилттай газардуулсан дөрөв дэх улс болох байсан юм. 

Холбоотой мэдээ