Истанбулд газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-27 11:03:58
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Истанбул хотод хүчтэй газар хөдлөлт боллоо гэж Туркийн Гамшгийн болон онцгой байдлын удирдлагын газраас мэдээлжээ.  


Тус байгууллагын мэдээлснээр, пүрэв гаргийн өдрийн 01:59-д Мраморноморын тэнгисийн төв хэсэгт 5.8 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.


“Газар хөдлөлтийн улмаас найман хүн хөнгөн гэмтсэн” гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Истанбул хотын Ататуркийн нэрэмжит нисэх онгоцны буудалд буусныхаа дараа сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрбээр Нью-Йорк хотод болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоод ирж байгаа нь энэ юм.

Холбоотой мэдээ