Мод бэлтгэх эрхийн бичгийг нэг дор төвлөрүүлэн бичиж эхэллээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-09-27 10:43:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын нийт 12437 өрхийн 15 хувь нь буюу 1500 өрх түлшний модоо бэлтгэн нөөцөлсөн байна. Энэ намар түлээ түлшний үнэ хэт өндөр байгаагаас айл өрхүүд түлшний модоо нөөцлөхөд хүндрэлтэй байгаа учраас аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Мөрөн сумын иргэдэд түлээ түлшээ хямд үнээр бэлтгэх боломж нөхцөлөөр хангах үүргийг дарга Л.Ганболд өгсөн.  

Иргэдэд чирэгдэлгүй түлээ түлшээ нөөцлөн бэлтгэх боломжийг олгох, үнийг хөөрөгдөхгүй байх зорилгоор мод бэлтгэх эрхийн бичгийг Мөрөн сумын ойролцоох байгаль хамгаалагчдыг нэг дор төвлөрүүлэн бичиж эхэллээ. Иргэд эрхийн бичгээ аваад өөрсдөө түлээ түлшээ хямд үнээр бэлтгэн авах боломж бүрдэж байгаа юм. Түлээ түлшний захад портероор ачсан түлээ 250 мянга, зил-130-тай түлээ 550-650 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.

Холбоотой мэдээ