Аялал жуулчлалын салбарын "Нээлттэй өдөрлөг" боллоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-09-23 23:16:15
Баянхонгор /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын "Нээлттэй хаалганы өдөр" Тусгаар тогтнолын Баганат талбайд өнөөдөр боллоо.
Монгол Улсад ойн салбар, нэгж үүсч хөгжсөний 95, аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 65 жилийн ой, Дэлхийн аялал жуулчлалын өдөр, “Хоггүй цэвэр монгол" аяны хүрээнд тус үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Энэ өдрийн хүрээнд Баянхонгор аймагт салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн зургаан байгууллага оролцож, иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулж сурталчиллаа. Тодруулбал, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, БОАЖГ, Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Их богдын цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, УЦУОША, Ойн анги гэсэн байгууллагууд оролцсон байна.
Баянхонгорчууд дэлхийн аялал жуулчлалын өдрийн хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

09/23 Орон нутгийн аялал жуулчлалын салбарын мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэх. ТВ нэвтрүүлэг
09/24. "Танья - Мэдье" орон нутгийн түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газруудын талаарх ТВ нэвтрүүлэг
09/25. "Соёл-Танин мэдэхүй" хотын аялал
09/26. Соёлын биет бус өвийг сурталчлах өдөр. Дэмбээ, дуутай хурууны тэмцээн
09/27. Салбарын хөгжлийн талаарх чөлөөт уулзалт, хэлэлцүүлэг
09/28 Явган аялал. Ахмадуудын дунд
09/28. "Налгар намрын жийлт" унадаг дугуйн аялал зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах аж. 

Холбоотой мэдээ