Давст сумын Эрүүл мэндийн төвд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүллээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-09-23 18:38:19

Увс /МОНЦАМЭ/. Давст сумын Эрүүл мэндийн төвд улсын төсвийн 100 сая төгрөгийн санхүүжилтээр эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг “Харгайтын дамжиг” компани өнгөрсөн баасан гарагт нийлүүлсэн байна.

Үүнд, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, 2D ЭХО аппарат, өвчтөний хяналтын монитор, тарианы автомат шахуурга, автоклав, яаралтай тусламжийн тэргэнцэр, эх барихын ор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, ургийн монитор, хөргөгч, 1, 2-р хоолны тогоо зэрэг 24 нэр төрлийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд багтжээ.

Ингэснээр алслагдсан хөдөө орон нутгийн ард иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөнгөн шуурхай хүртэх, нарийвчилсан шинжилгээ өгөх боломж бүрдсэн байна.

           

 

Холбоотой мэдээ