"Аудитор"-ыг бэлтгэх сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-09 23:35:00

Дархан-Уул аймгийн ЗДТГ нь энэ оны нэгдүгээр сараас “Чанарын удирдлагын тогтолцоо-ISO 9001”-ийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, тасаг, албадын үйл ажиллагаанд дотоод аудит хийх ISO 19011 стандартын аргачлалын дагуу "Аудитор"-ыг бэлтгэх, мэдлэг чадвар эзэмшүүлэх хоёр хоногийн сургалтыг явуулж чиглүүлэгч багшаар нь “Чанарын удирдлагын тогтолцоон”-ы үндэсний зөвлөх, Тэргүүлэгч аудитор Б.Гэрэл ажиллав. Сургалтыг аудитын төрөл, зарчим, арга зүй, баримт бичиг, аудиторын ур чадвар, үүрэг хариуцлага, чанарын удирдлагын тогтолцооны баталгаажуулалт сэдвүүдээр зохион байгуулж нийт 18 хүн хамрагдлаа. Чанарын дотоод аудитын зорилго нь үйл ажиллагаагаа чанарын удирдлагын тогтолцооны шаардлагад нийцэж байгааг батлах, ЧУТ нь ISO 9001 стандарт буюу холбогдох баримт бичгийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж чанарын гарын авлага болон холбогдох баримт бичигт дурьдсан шаардлагууд байгууллагын бүх ажлын төвшинд хэрэгжиж байгаа эсэхийг шалгахад чиглэгдэх аж. "Аудитор"-ыг бэлтгэх, мэдлэг чадвар эзэмшүүлэх сургалтын төгсгөлд хамрагдсан ажилтнуудаас шалгалт авахад бүгд амжилттай өгч дотоод аудиторын эрх авлаа.

Мөн “Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001”-ийг нэвтрүүлэх ажлын хүрээнд шинээр боловсруулах гарын авлага, найман журам, есөн зааврын жагсаалтыг шинэчлэн боловсруулж гаргахаар ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл, Технологийн албаны дарга Х.Соёл-Эрдэнэ ярилаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ