Шинэ сургуулийн барилгын ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2019-09-19 10:00:30

Говьсүмбэр/МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн төв Сүмбэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн шинэ сургуулийн барилгын ажил үргэлжилж байна.Нийт таван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалттай барилгын ажлыг “Идэр чандмань” ХХК  барьж буй бөгөөд ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай.

Сургуулийн барилга гурван давхар бөгөөд спорт заалтай. Санхүүжилтыг хугацаанд нь шийдвэл  барилгын ажлыг ирэх оны долдугаар сард   ашиглалтад оруулна гэж компаниас мэдэгдэв.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь нар барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцаж ажлыг  чанартай гүйцэтгэж, хугацаанд  нь ашиглалтад оруулах талаар үүрэг чиглэл өглөө.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд хил дагуух Дундговь аймгийн Цагаандэлгэр, Өндөр шил,Баянжаргалан, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр, Дархан зэрэг сумаас ойролцоогоор 640 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна.

Анх 1956 онд ашиглалтад оруулж байсан хоёрдугаар сургуулийн барилгын чанар муудаж ашиглалтын шаардлага хангахгүй байгаа аж.





Холбоотой мэдээ