“Pixel 4” гар утсыг ирэх сард танилцуулах төлөвтэй байна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-09-18 14:25:33

НЬЮ-ЙОРК. /AP/. Google” компани ирэх 10 дугаар сарын 15-нд болох “Made by Google” арга хэмжээнийхээ урилгыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчдөд илгээжээ. 


Google” компани уг арга хэмжээний үеэр шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг уламжлалтай бөгөөд өнгөрсөн онд “Pixel 3”, “Pixel 3 XL” болон шинэ “Chromebook”-ийг танилцуулж байсан юм.


Pixel 4” гар утасны талаарх олон мэдээлэл цацагдаад байгаа бөгөөд өнгөрсөн зургадугаар сард харагдах байдлыг олон нийтэд дэлгэжээ. Тухайн үеийн гэрэл зургуудаас үзэхэд арын хэсэгтээ том дөрвөлжин камертай байсан хэдий ч хурууны хээ мэдрэгчгүй байжээ.


Хөдөлгөөн мэдрэх технологи болон “Apple” компанийн бүтээгдэхүүнүүдтэй ижил нүүр царай танигчтай байх төлөвтэй байгаа Pixel 4” хар, цагаан, шүрэн ягаан өнгөний сонголттойгоор худалдаанд гарч магадгүй талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.


Одоогийн байдлаар “Pixel” загварын гар утаснууд зөвхөн “Android 10” үйлдлийн системтэй байгаа бөгөөд уг үйлдлийн системийн бусад гар утсанд зориулсан хувилбарыг энэ оны сүүлээр танилцуулах ажээ. 

Холбоотой мэдээ