Баянцагаан багийн Соёлын төв анхдугаар их наадамд оролцоно

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-09-19 12:53:49
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Энэ сарын 19-21-нд Улаанбаатар хотод болох Соёлын төвүүдийн урлагийн анхдугаар их наадамд Орхон аймгаас Баянцагаан багийн Соёлын төв оролцоно.

Монголын Соёлын төвүүдийн “Эрин” холбооноос зохион байгууулж буй уг наадмын эхний шалгаруулалт 21 аймаг тус бүрт болж үүнээс шалгарсан нь дээрх наадамд оролцож байгаа юм. Уг наадамд Соёлын төвийн эрхлэгч, хөгжим болон бүжгийн багш, номын санч, судлаач-ажилтнууд оролцож байгаа ажээ.

Орхон аймагт Соёлын таван төв байдаг бөгөөд үүний дөрөв нь Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж байна. Соёлын төвүүд нь иргэдийг соёл урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх, зөв хандлагыг бий болгох зорилготой бөгөөд хичээл, сургалт нь үнэ төлбөргүйгээрээ онцлог юм.

 

Холбоотой мэдээ