“The Hu” хамтлагийн "Гэрэг" цомгийн нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-13 17:39:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн рок хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй Монголын “The Hu” хамтлагийн анхны “Гэрэг” цомгийн нээлт өнөөдөр АНУ-д болсон байна.

Монголын “The Hu” хамтлагийн Хойд Америк дахь аялан тоглолт есдүгээр сарын 11-нээс эхэлж, анхны цомгоо мөн борлуулж  байгаа нь  есөн хотод дараалан хийх тоглолтын тасалбарыг дуусахад нөлөөлжээ.  Тэд 12 дугаар сар хүртэл Хойд Америкад аялан тоглох юм.

Холбоотой мэдээ