Бэлтгэсэн өвс хадлан 110.5 мянган тонноор нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-12 15:35:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ургац хураалт, өвс хадлан бэлтгэлийн явцын мэдээгээр, улсын хэмжээнд 10.0 мянган тонн төмс, 14.1 мянган тонн хүнсний ногоо хураагаад байна.

Мөн 248.7 мянган тонн өвс хадлан, 1.2 мянган тонн гэр тэжээл бэлтгээд байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад гар тэжээл 2.6 дахин буюу 753.3 тонноор, бэлтгэсэн өвс хадлан 79.9 хувь буюу 110.5 мянган тонноор нэмэгджээ. Харин хураасан төмс 30.1 хувь буюу 4.3 мянган тонноор, хүнсний ногоо 17.0 хувь буюу 2.9 мянган тонноор буурсан байна.

Дорноговь, Өмнөговь, Баян-Өлгий, Сүхбаатар, Ховд, Завхан, Архангай, Төв, Хэнтий аймгуудад хураасан төмс 1.8-287.4 тонноор өссөн бол нийслэл Улаанбаатар хот болон бусад аймагт 0.5-3908.6 тонноор буурчээ. Хураасан хүнсний ногоо Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар, Архангай, Завхан, Увс, Төв, Хэнтий аймгуудад 9.8-493.5 тонноор нэмэгдсэн бол мөн нийслэл болон бусад аймагт 7.3-293.3 тонноор багассан дүнтэй байна. 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ