Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-09-12 15:12:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргаас нийслэлийн харьяа байгууллагуудад өгсөн 94 үүрэг даалгаврын биелэлт 85.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр мэдээлсэн юм.

Нарийвчлан авч үзвэл улс, нийслэл болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 512.7 тэрбум төгрөгийн баталсан төсөвт өртөг бүхий 902 төсөл, ажлын үзүүлэлт 82.8 хувийн гүйцэтгэлтэй байна.


Зөвлөгөөн дээр мөн нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм.

Тэрээр “2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 16 чиглэлийн үүрэг даалгавраас нийт 1311 ажлыг хэрэгжүүлж ажилласан. Инженер хангамжийн байгууллагуудад өгсөн үүрэг даалгаврын 84 хувь гүйцэтгэлтэй байна. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна.

Автозамын борооны ус ихээр тогтдог зургаан байршлын ус зайлуулах шугамын засвар шинэчлэлтийн ажлыг 71 хувийн гүйцэтгэлтэй хийж байна” гэлээ. Нийслэлийн харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт шилжиж ирсэн 18 сургууль, цэцэрлэгээс халаалт доголдож буй, эрсдэлтэй 8 сургууль цэцэрлэг энэ өвлийн их ачааллыг давахад хүндрэлтэй байгаа тул шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэх хэрэгтэй байгааг дуулгалаа.


Холбоотой мэдээ