Сиритэй залгаа хилийн дагуу туркчууд бетонон хана босгож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-08 13:28:57

АНКАРА. /Anadolu/. Сиритэй залгаа хилийн дагуу барьж буй бетонон хананы гуравны нэг нь бэлэн боллоо гэж Туркийн Аюулаас хамгаалах хүчний байгууллагын эх сурвалж мэдэгдэв.

911 км урт хана барихаар төлөвлөөд байгаагийн 300 км-ийг нь барьж дуусгалаа гэж тэрбээр мэдэгджээ.

Туркийн Дотоод хэргийн яам уг ханыг барихад зарцуулах 250 сая орчим турк лирийг хил орчмын Сирнак, Мардин, Шанлыурфа, Килис, Газиантеп, Хатай мужуудад олгосон байна. Одоогийн байдлаар Шанлыурфа болон Хатай мужийн нутаг дэвсгэрт босгож буй хана бэлэн болжээ.

Хоёр метр өргөн, гурван метр өндөр, долоон тонн жинтэй блокоор хана босгох ажил ирэх жил гэхэд бүрэн дуусах ажээ.

Түүний зэрэгцээ, хилийн дагуу өргөстэй торон хашаа барихаар төлөвлөж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ