Н.Энхбаяр: Ерөнхийлөгч шинэ Үндсэн хууль санаачлах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-10 14:00:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Парламентад суудалгүй 17 намын дарга нар Ерөнхийлөгч Х.Баттулгыг шинэ Үндсэн хуулийн төсөл санаачлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр илэрхийллээ.


Парламентад суудалгүй 17 улс төрийн намын дарга нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа татаж байгаагаа мэдэгдсэн байна. УИХ анхнаасаа хоёр төслийг зэрэг хэлэлцэж, хууль зөрчсөн. Энэ хоёр нэгдээд, нэг төсөл болох байсан ч Ерөнхийлөгч төсөл, саналаа татаад авсан тул хэлэлцэх төсөл байхгүй болж байна. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга одоо шинэ үндсэн хуулийн төсөл санаачлах хэрэгтэй” гэлээ.

Д.Дэлгэрмөрөн

Холбоотой мэдээ