БНСУ-д "Линлин" хар салхи дэгджээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-09-08 11:09:51

СӨҮЛ. /Yonhap/. Бямба гарагт БНСУ-д "Линлин" хар салхи дэгдэж, аадар бороо, хүчтэй салхи, хөрсний гулгалт үүсгэсний улмаас гурван хүн амиа алдсан байна.


Борён хотод 70 гаруй настай эмэгтэй, Инчён хотод автобусны жолооч, Пажу хотод 61 настай эрэгтэй амиа алдсан гэж Аврах албаны төлөөлөгчид мэдээлжээ. Мөн модод булгарах зэрэг маш олон тооны жижиг осол бүртгэгджээ.


Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 300 орчим нислэгийг цуцлах юм уу хойшлуулсан байна. "Линлин" одоо БНАСАУ-ыг чиглэн урагшилж байгаа бөгөөд өдрийн 14:30 минутын орчимд Хванхэ мужид дэгдэх төлөвтэй байна гэж Цаг уурын газраас мэдээлжээ. 

Холбоотой мэдээ