Байгаль орчныхон шинэ унаатай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ харьяа газруудынхаа автомашины паркийг шинэчиллээ.
Тус яамнаас Цаг
уур орчны шинжилгээний газар, 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төв,
холын аймгуудын тусгай хамгаалалттай газрын захиргаа, ЦЕГ-ын Мөрдөн
байцаах албаны Хүрээлэн буй орчны эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст
“Mitsubishi L200” загварын автомашинуудыг парк шинэчлэлийн хүрээнд өнөөдөр олголоо.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, “Өнөөдөр хийж буй автомашины парк шинэчлэл нь цаг уурчид болон байгаль хамгаалагчид, байгалийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажлын нөхцөлийг сайжруулахад ихээхэн дэмжлэг болно гэж найдаж буй”-гаа илэрхийлээд цаашид байгаль хамгаалагчид болон харьяа байгууллагынхаа ажилтнуудын нийгмийн талыг шийдэхэд анхаарна гэдгээ мэдэгдлээ.
Алслагдсан аймгуудаас энэ удаа Говийн бага дархан цаазат газар (ДЦГ)-ын
хамгаалалтын захиргаа, Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Их газрын
чулууны байгалийн цогцолборт газар (БЦГ)-ын хамгаалалтын захиргаа, Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа,
Их Богдын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хан Хөхий нурууны Улсын тусгай хамгаалалттай газар (УТХГ)-уудын
хамгаалалтын захиргааны хамт олон шинэ машин хүлээж авсан юм.