Зайсан толгойн хөшөөний дэргэдэх ТҮЦ-ийг албадан буулгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2019-08-31 14:30:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрладаг Зайсан толгойн оройд зөвшөөрөлгүй барьсан ТҮЦ-ийг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн байна.

Мөн  Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт  нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ажиллаж буй ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ. 

Нийслэлд ийнхүү явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлыг эхлүүлэх ажлын хүрээнд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, ТҮЦ-үүдийг буулгаж, газрыг чөлөөлөх ажил үргэлжлэх юм байна.


Холбоотой мэдээ