Хилээр орж ирсэн түймрийг унтраажээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-04-07 13:56:29

Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутагт байрлах Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 57 дугаар отрядын “Ямалх” заставын чиглэлээр ОХУ-аас хилийн 892-895 дугаар хилээр  түймэр орж ирсэн байна. 

Шуурхай дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Уул суман дахь Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 57 дугаар отрядын албан хаагчид, орон нутгийнхан хамтран шургуу ажилласнаар  түймрийг унтраажээ. Дахин түймэр орж ирэхээс урьдчилан сэргийлж хилчид хяналт хараа, манаагаа чангатгаж байна. Мөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Сэвсүүл” гэдэг  газар хээрийн түймэр гарч  14 иргэн ажиллаж түймрийг бүрэн унтраасан мэдээг ОБЕГ-аас ирүүллээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ