“Япон соёлын наадам 2019” өдөрлөг Сүхбаатарын талбайд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2019-08-30 16:34:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Япон соёлын наадам 2019” өдөрлөг есдүгээр сарын 14, 15-нд Сүхбаатарын талбайд болно.


Япон соёл, япон амт, япон чанартай танилцуулах уг өдөрлөг нь дээрх  хоёр өдрийн 11-17 цагт болох бөгөөд өдөрлөгийн үеэр хүүхэд бүрт бэлэг гардуулах юм байна. 


Япон соёлын тус наадмын үеэр япон бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Японы олон төрлийн хоолны худалдаа, япон кимоно өмсөж зургаа авахуулах, Японы наадам-мацүри хөгжөөнт тоглоом наадгай /супер болл, кэнданма зэрэг/, япон аялал, соробан сампин, япон хэлээр суралцаж буй оюутан сурагчдын булан зэрэг олон сонирхол татсан зүйлсийг үзүүлэхээр зэхжээ. Мөн сугалаа явуулж азтан тодруулах хөтөлбөр ч багтжээ.


Холбоотой мэдээ