Дэлхийн дулаарал юунд хүргэхийг хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-30 14:43:22

ПАРИС. /Agence France-Presse /. Дэлхийн дулаарал нь 2100 он гэхэд 280 сая хүний амьдардаг газрыг усанд автуулахад хүргэнэ хэмээн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын мэргэжилтнүүдийн илтгэлд дурджээ.


Температурын өсөлтийн одоогийн хурд 2050 оноос усны түвшин нэмэгдэхэд хүргэж, далайн эргийн хотууд болон арлын орнууд үер, хар салхинд илүү ихээр өртөж эхлэх аж.


"Бага хэмжээний шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй улс төрийн тогтворгүй байдлыг ажиглан харахад далайн ус түрэн орж ирсний улмаас хэдэн арван сая хүн газар нутгаа орхихоос өөр аргагүйд хүрэх үеийг төсөөлөхөд аймшигтай. 2100 он гэхэд дэлхийн дундаж температур цельсийн 2-3 хэмээр нэмэгдвэл биднийг ийм үр дагавар хүлээж байна” хэмээн  Америкийн “Climate Center” судалгааны төвийн ерөнхий захирал Бен Стросс ярьсан байна.


Иймэрхүү өөрчлөлтүүдээс зайлсхийхийн тулд дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг бууруулах хэрэгтэй хэмээн шинжээчид уриалж байна.

 

Холбоотой мэдээ