Индонезын нийслэлийг шилжүүлэх газрыг сонгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-08-27 10:20:47

ЖАКАРТА. /BBC/. Индонезын нийслэл хотыг Борнео арлын Зүүн Калимантан муж руу шилжүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо даваа гарагт мэдэгджээ.


10 сая оршин суугчтай одоогийн нийслэл Жакарта хот нь намгархаг газар байрладаг юм. Жакарта хотын зарим хэсгийн хөрс жилд 25 сантиметрээр сууж байгаагийн зэрэгцээ уг хотын газар нутгийн тэн хагас орчим хувь нь далайн түвшнээс доош байрлаж байгаа ажээ.


Буурай хөгжилтэй Кутаи Кертанегара, Пенаджам Пасер Утара бүсийг дамнан орших шинэ нийслэлийн нэрийг хараахан шийдээгүй байна. 


Ж.Видодо энэ талаар телевизээр мэдэгдэхдээ, шинэ нийслэлийн байршил стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд Индонезын төв хэсэгт, хот орчмын бүс нутгуудтай ойрхон оршино гэжээ. Түүнчлэн байгалийн гамшигт өртөх эрсдэл “бага” гэдгийг тэрбээр онцолжээ.


Индонез нь нийслэл хотоо шилжүүлсэн анхны улс биш юм. Урьд нь Бразил, Пакистан, Нигери зэрэг улс нийслэл хотуудаа шилжүүлж байжээ. 

Холбоотой мэдээ