Дөрөвдүгээр сарын 07-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-04-07 09:11:08

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.30 цагт БОНХАЖЯ-нд “Ус ба Ажлын байр” хэлэлцүүлэг болно.

09.30 цагт Суурь боловсролын хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох зөвлөгөөн улсын тэргүүний 58 дугаар сургууль дээр болно.

10.00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт “Mining Mongolia 2016” олон улсын үзэсгэлэн үргэлжилнэ.

10.00 цагт 032 цэргийн ангийн дэргэд байрлах THE SALVATION ARMY-д БНСУ-аас эмч нар ирж зүрхний ховдол цоорхой хүүхдүүдийн үзлэгийг үнэ төлбөргүй хийж түүнээс нийт 6 хүүхдийг сонгон Солонгос улсад үнэ төлбөргүй хагалгаанд оруулна. Утас: 91997268

10.00 цагт Рамада Зочид буудлын Даймонд хурлын танхимд Монгол Улс "Progress out of poverty index tool" буюу ядуурлаас гарах өөрчлөлтийн индексийн аргачлалыг нэвтрүүлж буй талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Өнөөдөр тохиож буй Дэлхийн эрүүл мэндийн өдрийн талаар ЭМСЯ-нд мэдээлэл хийнэ.

11:00 цагт Монголын Залуучуудын Холбооноос санаачилсан "Хулгайчгүй Монгол" хөдөлгөөнийхөн Чингисийн талбайд 100 хар үйл явдлыг албан ёсоор зарлахын зэрэгцээ хөгжлийн гарц хайсан гутлын жагсаал зохион байгуулна.

12.00 цагт БОНХАЖЯ-нд “Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, шинэ дэвшилтэт техник технологийг нутагшуулах, нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжих, хөрөнгө оруулагч татах асуудлаар мэдээлэл хийнэ . 

12.00 цагт Төрийн ордонд болох "Сайдын цаг" уулзалтад Зам тээврийн сайд М.Зоригт оролцоно.

16.30 цагт “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан “Эко-иргэн хүн” сэдэвт нээлттэй аяны хүрээнд Батлан хамгаалахын их сургуулийн Соёлын төвд нээлттэй өдөрлөг болно.

17.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Дугуйт өдөрлөг" болно.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

11.00 цагт "Монгол уран дархан 2016" үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг улсын нууц задруулсан талаар "Тусгаар тогтнол" холбооноос мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ