Эмэгтэй боулингийн ДАШТ Лас Вегас хотноо эхэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-22 17:44:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боулингийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээн наймдугаар сарын 22-30-нд АНУ-ын Лас Вегас хотноо болж байна.

Тэмцээнд Монгол Улсын баг тамирчдыг төлөөлөн "Америк дахь Монголчуудын Боулингийн Холбоо"-ны зургаан тамирчин оролцохоор болжээ. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд зохион явуулсан дөрвөн томоохон тэмцээнд /DC Open, MABA, SF Open, Chicago Open/ гаргасан амжилтыг үндэслэн ДАШТ-д өрсөлдөх багуудыг сонгосон байна.

Холбоотой мэдээ