“УИД”, “Багануур”-ын хувьцааны ханш өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-15 19:20:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж энэ өдөр I, II, III ангиллын 31 ХК-ийн 57.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 172.690 ширхэг хувьцаа арилжив. Өнөөдрийн арилжаагаар 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Улсын их дэлгүүр” болон "Багануур" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин Дюти Фрий" болон "ЛэндМН ББСБ" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 249 ширхэг үнэт цаасыг 25.2 сая төгрөгөөр арилжаалсан байна

"TOP 20" индекс 1.76 хувиар буурч, 19831.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.522.175.984.077.40 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ