Иран, Туркийн Гадаад хэргийн сайд нар уулзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-06 09:59:59

ТЕГЕРАН. /IRNA/. Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад-Жавад Зариф болон Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу нар өчигдөр уулзаж, хоёр талын ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар хэлэлцээ хийжээ.

Гурван талын анхаарал татсан асуудал, терроризм, хэт давруу үзэлтэй тэмцэх кампанит ажиллагаа, дамжин өнгөрүүлэх ачаа зэрэг асуудлаар сайд нар хэлэлцсэн байна.

Харин Зариф Азербайжаны Гадаад хэргийн сайдтай тусгайлан уулзалт хийж, Армен улстай үүссэн  асуудал болон бүс нутагт үүсээд буй хямралын талаар хэлэлцээд, хямралыг газар авахуулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ