Малчдад туслах аян амжилттай өрнөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-06 09:38:06

Сэлэнгэ аймгийн ЕББД сургуулийн хүүхдүүдийн дунд малчин мал бүхий иргэдэд туслах зорилгоор “Нэг нэмнээ, нэг хүүхэд” аяныг амжилттай зохион байгууллаа.

Аймгийн БСГ-аас зохион байгуулсан тус аянд аймгийн хэмжээний 35 сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдсан юм. Энэхүү аянд Сүхбаатар сумын 6 дугаар сургуулийн сурагчид 300 ш нэмнээг бэлтгэн аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгчээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ