Дэлхийн уугуул иргэдийн өдөр тохиож байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-08-09 09:22:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн уугуул иргэдийн өдөр өнөөдөр тохиож байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1994 онд хуралдан энэ өдрийг зарлажээ. Америк тивийн индиан, Океаны маори, Австралийн абориген, Умард туйлын эскимос зэрэг нутаг нутгийн уугуул иргэдийн соёл, ёс заншил аажмаар устгаж үгүй болж байгаа нь энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гол шалтгаан болсон байна.

Одоогоор таван тивийн 70 гаруй оронд таван мянга гаруй уугуул иргэдийн бүлэг байдаг гэж үздэг ч ихэнх нь устаж үгүй болоход ойрхон байгаа аж. Тиймээс уугуул иргэд нь дэлхийн хүн амын хамгийн эмзэг хэсэгт тооцогддог байна. 370 сая уугуул иргэд дэлхийн хүн амын 5 бага хувийг эзэлдэг хэдий ч хамгийн ядуу хүмүүсийн 15 хувийг бүрдүүлдэг аж. Олон уугуул иргэд бусдаас ялгаварлан гадуурхагдаж, хэт ядуурч, эрх нь зөрчигдсөөр байна.


Энэхүү өдөр нь уугуул иргэдийн эрхийг болон тэдний нийтлэг ойлголцол, энхтайван, тогтвортой хөгжилд оруулж буй өвөрмөц хувь нэмрийг хүндэтгэх боломжийг олгодог байна. Наад зах нь уугуул иргэд эх хэлээрээ ярих эрхийг энэ өдөр хүлээн зөвшөөрч мөрдлөг болгохыг ЮНЕСКО-гоос гишүүн орнууд болон боловсролын түнш байгууллагуудад уриалдаг. Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилго болох “Хэнийг ч ардаа үл орхихгүй байх” урианд уугуул иргэд өөрсдийнхөө хэлээр боловсрол эзэмших нь нэн чухлыг заажээ.

Холбоотой мэдээ