Венесуэлийн улсын өрийн хэмжээг 160 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн тооцоолжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-07 14:15:04

КАРАКАС. /TASS/. Улсын гадаад өрийн хэмжээ 160 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн тооцоолж байгаагаа Венесуэлийн Үндэсний ассамблейн байнгын хорооны Санхүү, эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн гишүүн Луис Стефанелли мэдэгджээ. Энэ тухай тэрбээр парламентын сонсголын үеэр мэдэгдсэн байна.


“Венесуэлийн өрийг хамгийн багаар тооцоолбол 130 тэрбум ам.долларт хүрч байгаа бол хамгийн ихээр тооцоолоход 198 ам.доллар юм. Өрийн хэмжээ дунджаар 160 тэрбум ам.доллар болж байна” хэмээн депутат Луис Стефанелли хэлсэн байна. 


Тус улсад сүүлийн жилүүдэд үндэсний валютын ханшийн уналт болон хэт өндөр инфляц буюу “хяналтаас гарсан” инфляц дагуулсан нийгэм-эдийн засгийн хурц хямрал нүүрлээд байгаа юм. 2019 оны эцэс гэхэд тус улсын инфляц 10000000 хувьд хүрч болзошгүй гэж Олон улсын валютын сангийн шинжээчид таамаглаад байгаа билээ.

Холбоотой мэдээ