И.Эрдэнэшагай агсны гэр бүлд 100 сая төгрөг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-08-07 12:05:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай агсны гэр бүлд 100 сая төгрөг олгох болжээ.


Цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай өнгөрсөн сарын 02-нд Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан юм.


Түүнчлэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан Засгийн газрын нөөц сангаас 100 сая төгрөг гаргахаар болжээ. Гал сөнөөгч Э.Үнэнбат энэ оны дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан байна.

Холбоотой мэдээ