Халиун сумын 60 жилийн ойн баяр наадам болов

Фото
185@montsame.mn
2019-08-06 15:29:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтан гадас одонт Халиун сумын түүхт 60 жилийн ой наймдугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд тохиолоо. 

Хагас жарны түүхтэйгээ учран золгож буй сумын түүхт ойн баяр наадамд Монгол орны дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа Халиун сумаар овоглодог иргэд, төр нийгмийн зүтгэлтнүүд, урлагийнхан уригдан нутгийн уугуул, суугуул зон олонтойгоо гурван өдрийн турш баяраа тэмдэглэв.

Хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдаж, харваачид цэц мэргэнээ сорьж, уяачид хурдан хүлгийнхээ шандсыг сорьсноос гадна шагайн харваа, оюуны их спорт шатрын тэмцээн, ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болсон юм.

Говь-Алтай аймгийн Халиун сум 1927-1959 он хүртэл Хантайшир уулын аймгийн Баян сум нэрээр түүхийн хуудсыг бичиж ирсэн байдаг. Тус сум нь Олонбулаг, Сүүж, Чацран, Гүү бариач гэсэн засаг захиргааны дөрвөн багтай бөгөөд домогт Бурхан буудай Хар азаргын нуруу, Ентүм хайрхан, Хан Тайширын нурууд зэрэг уулсаар хүрээлэгдсэн 521.0 га газар нутагтай, 3000 орчим хүн амтай бөгөөд  аж ахуй, газар тариалан хосолсон сум юм.