Минни Маусын дүрд дуу оруулагч Русси Тейлор таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-29 13:34:38
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын “Walt Disney” компанийн Микки Маус цуврал хүүхэлдэйн киноны Минни Маусын дүрд 30 гаруй жил дуу оруулсан Русси Тейлор 75 насандаа таалал төгссөн талаар тус компани мэдээллээ.


Компанийн мэдээлснээр, Микки Маус хүүхэлдэйн киноны Минни Маусын дүрд 1986 оноос хойш дуу оруулсан Русси Тейлор нь тус дүрд дуу оруулах сонгон шалгаруулалтад оролцсон 200 гаруй хүнээс шалгарч байсан аж. Үүний зэрэгцээ Р. Тейлор “Simpsons” хүүхэлдэйн киноны цувралд ч дуу оруулж байжээ. 


Р. Тейлор 1944 оны тавдугаар сарын 4-нд Массачусетс муж улсын Кембридж хотод төрсөн бөгөөд Микки Маусын дүрд дуу оруулагчаар 2009 оныг хүртэл ажилласан Уэйн Оллвайтай 1991 онд гэрлэсэн байна. 


Холбоотой мэдээ