Дорноговийн наадамд аймгийн арслан Б.Суманчулуун түрүүлж хурц чимэг хүртэв

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-07-29 08:06:54

Дорноговь /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98, Дорноговь аймаг байгуулагдсаны 88, Сайншанд сум байгуулагдсаны 58 жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 256 бөх уран мэх хүч чадал, авхаалж самбаагаа сорин барилдлаа.

Барилдаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн харьяат аймгийн арслан Б.Суманчулуун түрүүлж аймгийн хурц арслан чимэг, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат аймгийн начин Б.Бат-Эрдэнэ үзүүрлэж аймгийн заан цол, их шөвөгт Дорноговь аймгийн Айраг сумын харьяат сумын заан Б.Бадрал, Увс аймгийн Түргэн сумын харьяат сумын заан Д.Нямсамбуу нар шалгарч аймгийн харцага цол тус тус хүртлээ.

Харин Дорноговь аймгийн Мандах сумын харьяат Ч.Баатарчулуун, Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат У.Гантөмөр, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Д.Хосбаяр, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Б.Батзориг нар тав даван шөвгөрч аймгийн начин цол хүртэв.





Холбоотой мэдээ