"Бид мартахгүй" үйл ажиллагааг зохион байгууллаа.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-24 14:44:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Иргэдийн амар тайван амьдралын төлөө амь биеэ үл хайрлан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, тэнгэрийн орон дахь амар амгаланг зорин ниссэн эрэлхэг зоригт, эгэл баатруудаа дурсан “Бид мартахгүй” үйл ажиллагааг Цагдаагийн газар зохион байгуулжээ.  

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад нас барсан тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Бид мартахгүй” өдөрлөгийг нийт бүрэлдэхүүнээ хамруулан зохион байгуулсан юм. Өдөрлөгийн хүрээнд албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баянгол сум дахь Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Ганхөлөг агсны гэргий Д.Алтанцэцэг, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ч.Алтансүх агсны гэргий Ч.Ундармаа нарыг урьж, нэгэн цаг үед хамтран ажиллаж байсан алба хаагчдын дурсамж яриаг сонсож, алба хаагчдын гэгээн дурсгалыг эргэн санаж, гэр бүлийн хүмүүст дурсгалын зүйл гардуулж, хүндэтгэл үзүүлжээ. 

Холбоотой мэдээ