Байшин орон сууцны тооллого явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 3-ныг хүртэл Байшин орон сууцны тооллого Увс аймагт явагдаж байна.
Аймгийн хэмжээнд Байшин
орон сууцны тоологчоор нийтдээ 40 хүн ажиллаж буйгаас 13 нь Улаангом суманд ажиллаж
буй. Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын хүрээнд Байшин орон сууцны
тооллогыг энэ онд явуулж байгаа аж. Баруун аймгуудад Байшин орон сууцны
тооллого нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.
“Зуны амралтын үед эхэлсэнтэй холбогдуулан зарим айл
өрхүүд эзэнгүй байгаа юм. Тиймээс ард иргэд тооллогын
хугацаанд гэр орондоо байж, байшин орон сууцны тооллогод оролцож,
үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй” гэж аймгийн Статистикийн газрын дарга
П.Тунгалаг хэллээ.