Алтай сумын 60 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Еркебулан түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-25 08:50:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай сум байгуулагдсаны түүхт 60 жилийн  ойн баяр наадам долдугаар сарын 23-наас 24-нд тохиолоо. Баяр наадмын хүчит бөхийн 128 бөхийн барилдаанд тус аймгийн Алтай сумын харьяат "Өлгийн хүчтэн" дэвжээний бөх аймгийн арслан М.Еркебулан түрүүллээ.

Тэрээр үзүүр түрүүний барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх улсын харцага О.Хангайтай барилдаж давсан байна.

Харин Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Н.Батзаяа, Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнх нар шөвгийн дөрөвт шалгарч наадамчин олноо баясгалаа. 

Холбоотой мэдээ