Куба, АНУ эрүүл мэндийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

Дэлхийд | Эрүүл мэнд
sarnai@montsame.mn
2016-04-04 15:11:23

ГАВАНА. /Xinhua/. Куба болон АНУ-ын мэргэжилтнүүд хоёр улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааны талаар Вашингтон хотод хэлэлцлээ гэж Кубийн Гадаад хэргийн яам мэдэгджээ.

"Зика", хумхаа зэрэг халдварт өвчин болон хорт хавдар, чихрийн шижин, цусны даралт зэрэг архаг өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, судалгаа хийх чиглэлээр талууд хамтран ажиллана гэж яам мэдэгдэлдээ дурджээ.

Мөн уг хэлэлцээний үеэр, эрүүл мэндийн судалгаа, насжилт, сэтгэцийн эрүүл мэндийн болон анхан шатны тусламжийн үйлчилгээ зэрэг цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг эрүүл мэндийн шинжээчид тодорхойлсон байна.

Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубад түүхэн айлчлал хийсний дараа энэ хэлэлцэээ боллоо.

Х.Сарнай

Холбоотой мэдээ