Алтанбулаг сум цайны замын гол үндсэн тулгуур, гүүр нь болж байв

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-07-23 10:55:16

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум нь тухайн үед цайны замын гол дамжуулагч газар байсан учраас цайны замын барилга архитектурын гол өв соёлыг хадгалсан эртний олдворын өлгий юм.

Суурьшмал соёл иргэншлийг хадгалсан тухайн үеийн наймаачид, оршин сууж байсан хүмүүсийн соёлыг илэрхийлсэн маш том худалдааны төв байсныг илтгэх барилга байгууламж бий.

Тухайн үеийн наймаачин хотын газар нутгийн байршил, хэмжээ нь одоогийн байгаа байдалтайгаа яв цав нийцдэг байна. Наймаачин хот буюу Алтанбулаг сум нь цайны замын гол үндсэн тулгуур, гүүр болж байжээ.

 

Холбоотой мэдээ